Багш ярьж байна

Багш нь удахгүй очино оо, бөөн дуу шуу болж уулзах байх даа!

2018-05-09 10:14

Би нэгдүгээр ангитай. Тэд маань анх сургуульд ороод багшаараа “А” үсэг заалгахаас гадна өмдөө татуулж, үдээсээ хүртэл үдүүлдэг ээж аавын эрх танхи бяцхан үрс байсан.

Одоо бол уншиж бичиж сураад эрдмийн их далайд хөл тавьж эхэлсэн. Би мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтдаа сууж их зүйл сонсож мэдэж авч байгаа хэдий ч ангийнхаа 33 сурагчдаа бүгдийг нь маш их санаж байна. Багш нь удахгүй очино оо, бөөн дуу шуу болж уулзах байх даа! Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Болор

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018