БМДИ-ийн зүгээс хандив өгсөн сургуулиуд талархлаа илэрхийллээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 52, 57 дугаар сургууль болон Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хамт олноос Теле хичээл бэлтгэх багийнханд 1, 2 дугаар сарын унааны мөнгөө хандивласан билээ. Тус хандивыг бид хичээл бэлтгэж, зааж буй багш нартаа самбарын заагуур мөн дархлаа дэмжих амин дэм болгон эздэд нь хүргэсээр байгаа билээ.

Өнөөдөр бид бүхэн хандив өгсөн сургуулиуддаа талархлаа илэрхийлж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс эрхлэн гардаг “Багшийн хөгжил сэтгүүл”, “Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлага” зэрэг ном товхимол болон Талархлын батламжийг сургуулиудад гардууллаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Теле хичээл зааж байгаа багш нарт мэргэжил нэгт нөхдөөс нь сэтгэлийн хандив мөн хандиваас өөрцгүй урмын сайхан үгээр биенээ тэтгэж байгаад БМДИ-ийн хамт олны зүгээс ИРЭЭДҮЙГ БҮТЭЭГЧ БАГШ та бүхэндээ талархсанаа илэрхийлье.