Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хамт олноос Теле хичээл бэлтгэх багийнханд 1 сая төгрөг хандивлалаа

2020.03.17-ны өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хамт олноос хорио цээрийн дэглэмийн үед Теле хичээл зохион байгуулж байгаа БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ, судлагдахууны баг болон хичээл зааж, чиглүүлж байгаа багш нартаа сэтгэлийн дэм болгон 1 сая төгрөгийг хандивлалаа. Хандивыг тус сургуулийн захирал Ө.Болормаа, Сургалтын менежер Ц.Ганбаатар, Нийгмийн ухааны тэнхимийн ахлагч багш Д.Баттулга нар БМДИ-ийн захирал Ж.Болормаад гардуулан өглөө.
Теле хичээл бэлтгэх багийнханд сэтгэлийн дэм өгч, хандив өглөө. Та бүхний өгсөн хандив, хэрэгтэй хүндээ хэрэгтэй зүйл болон очих болно.