Теле хичээлтэй холбоотой шуурхай хурал зохион байгууллаа

БМДИ-ээс Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолын дагуу мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах тухай мөн Теле хичээлийн талаар санал солилцох зорилгоор 03-р сарын 23, 24-ний өдрүүдэд 21 аймгийн БСУГ, болон нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлагууд, мэргэжилтнүүдтэй видео хурал зохион байгууллаа.

Нийслэлийн Боловсролын хэлтсийн удирдлагууд, мэргэжилтнүүдтэй хийсэн хуралд БМДИ-ийн захирал, дэд захирал мөн албадын дарга нараас гадна Нийслэлийн боловсролын төлөөлөл оролцсон юм.

Видео хурлын дараа БМДИ-ийн захирлын дэргэдэх зөвлөл 4 дүгээр сард гарах Теле хичээлтэй холбоотой Боловсролын хүрээлэнгээс өгсөн  чиглэлийн дагуу шуурхай хурал зохион байгуулж цаашид ажиллах ажлын төлөвлөгөөгөө гаргалаа.