Эхний жилдээ ажиллаж буй багш ажилтны онлайн сургалтын хугацааг 4-р сарын 1 хүртэл сунгалаа

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний болон 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг жил бүр үндэсний хэмжээнд зохион байгуулдаг. Уг сургалт нь онлайн ба танхимын гэсэн хосолсон хэлбэрээр явагддаг.

Одоогийн байдлаар 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны онлайн сургалтууд нь явагдаж дууссан. Харин хорио цээрийн нөхцөл байдлаас үүдэн зөвхөн эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтанд зориулсан онлайн сургалтын дуусах хугацааг 4-р сарын 1-ний өдрийг хүртэл сунгаад байна. Иймээс тус онлайн сургалтаасаа хоцорсон суралцагчид энэ хугацаанд амжиж онлайн курсийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоно уу.

Эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудаас уг үндсэн сургалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн 3961 суралцагчаас өнөөдрийн байдлаар сонгох курсийн сонголт хийж сургалтдаа хамрагдаж байгаа нь 2709 буюу 68,4% байгаа нь чамлалттай юм. Тиймээс багш ажилтнууд онлайн сургалтдаа идэвхтэй хамрагдана уу.

Мөн аймаг, нийслэлийн Боловсрол, Соёл, Урлагийн газрууд болон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудыгаа онлайн сургалтад идэвхтэй оролцох тал дээр хяналт тавьж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.