Дохионы багш нар агаар ариутгагч энгэрийн зүүлттэй ажлаа хийж байна

Дохиогоор хэлмэрчлэхэд амны хаалт зүүх боломжгүй байдаг. Тухайн багш нарын гарын хөдөлгөөнөөс гадна уруул, нүүрний хөдөлгөөн, хувирал тод харагдаж байж үзэж буй хүндээ бүрэн хүрч ойлгогддог онцлогтой. Тиймээс өнөөдөр Теле хичээл дохиожуулж байгаа 11 багш, тэдэнтэй хамтран ажиллаж байгаа сонсголын бэрхшээлтэй 6 багшид БМДИ-ийн зүгээс агаар ариутгагч энгэрийн зүүлт өглөө. Онцгой дэглэмийн энэ үед сургуулиудаас өгсөн хандив ийнхүү хэрэгтэй хүндээ хэрэгцээт зүйл болон очсоор байна.