Өнгөрсөн 7 хоногт СӨБ-ийн 10 хичээл бэлтгэлээ

Коронавирусийн дэгдэлт, тархалттай холбоотой сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүх сургалтын агуулгаар бүхий л насныханд зориулсан хичээлийг Теле хичээлийн багийнхан бэлтгэж байна. Харин өнгөрсөн 7 хоногт СӨБ-ийн хүүхдүүдэд зориулсан 5 өдрийн 10 хичээл бэлтгэлээ.

Энэ үеэр БСШУСЯ-ны мэргэжилтэн, БХ-ийн ЭША, БМДИ-ийн арга зүйч, хичээл зааж байгаа цэцэрлэгийн багш нарт Баянгол дүүргийн “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Боловсрол судлалын доктор Ж.Мөнхнасан Салимон, витаминууд, мөн өөрийн хамгийн сүүлд хэвлэсэн номын дээжээсээ өгсөн бол БЗД-ийн 146-р цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нар өөрсдийн гараар хийсэн халуун хоол, цай, чацарганаар биднийг дайллаа. Бид бүхний ажлыг ойлгож сэтгэлээсээ тусалж дэмжиж байгаа та бүхэндээ талархсанаа илэрхийлье.
Бид бүхний хамтран бэлтгэсэн хичээл энэ долоо хоногт буюу 03-р сарын 16-20-ны өдрүүдэд гарна.